Монгол банк жил бүр инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг. Өнгөрсөн оны эхээр бүгд инфляци хөөрөгдөнө гэж байхад Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал ганцаараа хөөрөгдөхгүй ч байж мэднэ хэмээж байсан. Инфляцийг нэг орон тоотой тоонд барина гэсэн нь олон удаа худлаа болсон болохоор сүүлдээ ард түмэн Монголбанк “төлгөө” тавьж байна гэж ярилцах болсон нь ч нууц биш. Харин өчигдөр Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал инфляци өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад таван хувиар буусан гэсэн таатай мэдээ дуулгалаа. Манай валютын нөөц 2,4 тэрбум долларт хүрсэн ба цаашид Монголбанк зах зээл дэх илүү, дутуу мөнгийг хамаад, Засгийн газар махны зохицуулалтаа хийгээд явбал монголчуудад инфляци мэт нь жижиг асуудалд тооцогдоно гэнэ.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )