Монголбанк нэгдүгээр сарын 30-ны байдлаар 183 кг алт худалдаж авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс зургаа дахин буурсан үзүүлэлт болж буй юм. Ашигт малтмалын нөөц ашигласны татварын хөнгөлөлт шинэ он гарснаас хойш хэрэгжихгүй болсон тул өмнө нь авч байсан есөн хувиар тооцож байгаа юм. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн онд хэлэлцэж амжаагүй билээ.
Дэлхийн банк болон Олон улсын валютын сангаас Монгол Улс нь гадаад валютын албан нөөц эрсдэлтэй байгаа гэж дүгнэж байгаа юм. Хэрэв АМНАТ-ын хөнгөлөлтийг нэн даруй батлахгүй бол өнгөрсөн жилийнхээс алт тушаалт огцом буурах хандлагатай байгаа билээ. Өнгөрсөн жил төв банк 21.8 тэрбум алт төвлөрүүлж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )