Парламент маргааш шинэ даргатай болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.01.31/ 18.00 цагт ээлжит бусаар хуралдахаар товлосон. Гэвч яг одоогийн байдлаар бүлгийн хуралдаан эхлээгүй байна. Энэ удаагийн бүлгийн ээлжит бус хуралдаанаар намынхаа Удирдах зөвлөлөөс гаргасан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох эсэх саналыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Учир нь 14.30 цагт МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан өрөөнд хуралдсан Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлж, олонх дэмжсэн билээ.

 

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэрийг эрх баригч намын бүлэг хэлэлцэж, гишүүдийнхээ байр суурийг нэгтгэхээр болсон. Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын шинэ даргыг маргааш /2019.02.01/ болох чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, батлах аж. Харин чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахаас өмнө холбогдох байнгын хороог хуралдуулж шийдэлд хүрэх ёстой. Тиймээс өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох эсэхийг хэлэлцэхээр болоод байгаа юм. Гэвч одоогоор бүлгийн хуралдаан эхлээгүй, гишүүдийн ирц бүрдээгүй байдалтай байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top