УИХ-ын дарга асан М.Энхболдын зовлон яг ч дуусчихаагүй л дээ. Гэхдээ эрх мэдлийнхээ учгийг алдахгүй гэж хичээн, ард түмний хүсэл, намынхаа залуу гишүүдийн эсэргүүцлийг үл тоон гүлдийж байснаа бодвол арай л нимгэрсэн хэрэг. Зуны адаг сараас өвлийн адаг сар хүртэл өөрийгөө ч, өрөөлийг ч зовоосон тэр зовлон нимгэрээд төдий л удаагүй байна.
Харин одоо У.Хүрэлсүхийн зовлон эхэлж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ч, эрх баригч намын даргын хувьд ч “зовлон” одоо түүнийх. Намын даргын хувьд шударга ёс тогтоох, хариуцлага нэхэх асуудлыг нам дотроосоо эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ нэр цохон хариуцлага тооцохыг зарласан сөрөг хүчний дарга нар зүгээр суухгүй нь тодорхой. Шударга бусын хонгилоос суунаглаж эхэлсэн МАНАН-тай тэмцсэн бол одоо Ерөнхий сайд АСЕМ, Чингис, Самурай гэх сүржин нэрт бондуудаас босгосон мөнгөний үргүй зарцуулалт, ЖДҮ, Концесс, Хөгжлийн банкны зээл, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бусад 23 сангийн зээл гэх мэт хэдэн арван их наядаар хэмжигдэх хулгай, дээрмийн эзэд, гүйцэтгэгчдэд хариуцлага тооцох нь юу юунаас илүү чухал байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар аль ч талаас нь харсан “хүрэл” үетэй нүүр тулж ирсэн. 60 тэрбумаас эхэлсэн эрх баригч намын дотоод хагарал, элгээрээ хэвтэх шахсан эдийн засгийн үзүүлэлт, өрийн дарамт гээд бүх зүйл сайхан байсан таван жилийн өмнөхөөс тэнгэр, газар шиг ялгаатай боллоо. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалж эдийн засаг өсч, алт тушаалт түүхэн дээд хэмжээндээ хүрэв. Өрийн дарамттай байсан Засгийн газар түр хугацаанд ч болтугай амсхийж, 2020 он хүртэл зээлийн хүү төлөхгүй. Эдийн засгийн хямралыг Монгол Улс бодитойгоор гэтэлж, өсөлт мэдрэгдэж байна.
Эдийн засгийн талаас нь ч харсан ч, улс төрийн байр өнцгөөс харсан ч энэ жил их сорилтын жил байх болно. 2020 оны сонгуулийн өмнө эрх баригч нам түмний хүлээлтийг давсан их зүйлийг амжуулах шаардлагатай. Хэрэв эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон улстөрчидтэй хариуцлага тооцож чадахгүй бол, нам дагаж улс төрд шургалсан бүлэглэлүүдийг цэгцлэхгүй бол, эдийн засгийн бодлого, холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулахгүй бол Ардын нам 100 жилийн ойгоо гудамжинд угтах аюул бий.
Дарга ирнэ. Ирсэн шигээ нэг л өдөр албан тушаалаа орхиод явна. Харин монгол төрийн залгамж чанар үргэлжилнэ. Монголын ард түмэн хэдэн үеэрээ оршин тогтносоор байх болно. Түүхэнд бие хүний хувьд хэн болж үлдэх нь удирдагчаас өөрөөс нь хамаарна. Нийгэмд шударга ёс тогтоох тэмцэл, эдийн засгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх үйлсээсээ ухарч няцахгүй байхыг энэ цаг үе У.Хүрэлсүхэд сануулж байна.
М.Энхболд хойморт суухаа больчихсон, эдийн засаг таамаглаж байснаас илүүтэйгээр хөгжчихсөн таатай орчин бүрдчихлээ. Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан. Мориноосоо буугаад төрийг засах хэцүү. Хааяа мориндоо мордож, сэлмээ эргүүлэх шаардлага тулгарах боловч төрийн ажилд цаг, хүчээ илүү зарцуулах цаг үеийн захиалгыг умартаж болохгүй. Яг одоо монгол түмэн Ерөнхий сайдаасаа үүнийг л хүсч байна.
Сэтгэгдэл ( 22 )
Hurelsuhees neg ih shudraga es garahgui l bolov uu?! Garah baisan bol boditoor heregjij ul mor ni shinehen baigaa JDU-chid hariutslagag tootsoh buren bolomj baital esergeeree 40 JDU-chidtaigaa niilj baigaad ih hurlaa taraahad tulgej ,Oyun-Erdene gegch gar holoo hodolgoj hohoo ovliin huitend ondor hols hucheer heseg buleg humuusiin tsosiig hoorgoj talbaid orilolduulj baigaad Enhboldiigoo buulgachihlaa. Enhbold muu hun baijee tegvel Hurelsuh jigteuhen tsever hun biluu dee ugui l baihgui yu?Uhah yum bol Bank dampuuluulj mongo hussan,toriin ordond hun tsohij unagasan geed hovorno l doo.kkk
Hurelsuhees neg ih shudraga es garahgui l bolov uu?! Garah baisan bol boditoor heregjij ul mor ni shinehen baigaa JDU-chid hariutslagag tootsoh buren bolomj baital esergeeree 40 JDU-chidtaigaa niilj baigaad ih hurlaa taraahad tulgej ,Oyun-Erdene gegch gar holoo hodolgoj hohoo ovliin huitend ondor hols hucheer heseg buleg humuusiin tsosiig hoorgoj talbaid orilolduulj baigaad Enhboldiigoo buulgachihlaa. Enhbold muu hun baijee tegvel Hurelsuh jigteuhen tsever hun biluu dee ugui l baihgui yu?Uhah yum bol Bank dampuuluulj mongo hussan,toriin ordond hun tsohij unagasan geed hovorno l doo.kkk
ЖДҮчидтэй хариуцлага тооцож түдгэлзүүлж шалгуулж чадахгүй байгаа хоосон хийрхэгч ЖДҮчин хулгайчуудаас үхсэн элэнцгийнх нь шудрага ёс нэхэх юм
shudraga shuuvel bugd shorond suuh humuus shu de,ene hed dotor hulgailaagui hun hovor
одоо манагийн гол хүмүүс гар хөл болмон ерөнхий шүүгч прокурор АТГ ын дарга Энхжаргал нарыг яаралтай солиоч ээ Оюунэрдэнэ аюурзана ааа
Enkhboldiin zovlon odoo l ekhelne dee. bugd tuunees urvana... @
saiduud n dampuu er. said ogtsorson. n deer.20 ond man. suraggui 19 ond ajiltai. orlogotoi. bolgono gesen niitleliig unshlaa. baahan languu neegeed. zogsoono genee. yamar. ih. uhaan. ve.
Odoo harin MU noyontonii zoblon ehleh bys yy?....ychir ni tyyntei holbootoi heregyydiig erhbis salgana biz dee!!edgeer nehedyyd chini bygd l hydalch hymyys syy dee!!ilt 200 myangan tegreg namiin songyylid heregtei geh metchilen ebertee hiideg MU noyonton ynend gyizegdej baizaagdah bailgyi dee!!!
:Дампуурал сүйрэл 2-ын босгон дээр ирсэн намд хэн ямар албан тушаалд очих ямар хамаа байна. 20 он чинь хаяанд ирсэн та нар юу ч хийж чадахгүй нь нэгэнт бодит зүйл болсон. Одоо ХҮК-ийн хагарал эхэлнэ......... Чорт цаашаа.....
Зөв. Ажил хийж өуй хүнд алдаа оноо аль ч гарна. Оноо нь илүү байна гэдэг ард түмэн тигэж байгаа. МАНАН тай, үе үеийн хулгайчидтэй тэмцэх ажил одоо л эхлэнэ. АТГ, шүүх хяналтын байгууллагад шургалсан цөөврүүдийг дэмжигч алиа салбадайнуудыг цэвэрлэхгүйгээр ажил явахгүй. ЖДҮ-тэйгээ тэмцэх цаг нь болсон. Амжилт хүсье
Одоо хүрэлсүх Занданшатар Оюунэрдэнийг зүгээр суулгахгүй шударга ёсыг нэхнэ тэмцэнэ.Ажлаа хийж чадахгүй бол огцортол нь тэмцэх нь үнэн.МАН 2020 онд угаасаа цаашаа.Харин муугаар хэлүүлж гүтгүүлж байгаа 27 гишүүн ахиж сонгогдож МАН-н37 угаасаа цаашаа.Ахиж төрд бүү үзэгд Хүрэлсүхтэнгүүд.Муу зүйлтэйгээ хамт зайлаарай төр бузарласан балиар нөхдүүд.
Бүх ард түмнээрээ ААРХАЛ- г үзээрэй. М.Энхболдыг одоо яаралтай шүүж шоронд хийх хэрэгтэй.
Kkk erdem nom suraagui toporiin tserguud ,hoolondoo oroitoj orno biz...idej uuh ni ikh baga hemjeegeer baina daa..
Saiddaa amjilt husii, ehlel n unheer sain blaa. Tuushtai baigaarai, chuumchlegchdees bitgii agaarai,,, tuuhend neeree uldeehuits oorchlolt , chinchleliig hiigeerei,,,amjilt
ehleld tani bayarlalaa huu mini hurelsuhee huchtei, zorigtoi, bas uhaantai baigaarai.
МАН 100 жилийн ойгоороо дампуурах нь нэгэнт тодорхой болсон.30 жилийн турш хийсэн гэмт хэргээ ганц хоёрхон жилийн дотор цайруулна гэж байхгүй.
ждү гээр хахаальдаж шишүүдээр кнопдуулан ёрөнхий сайд болсон хуувилдагчидын засаглах хугацаа 2 жил үлдлээ энэ хугацаанд ямар ямар хуйвалдсан бузар ажил з/ б болдооШудрага ёс энхболд огцорсноор 2020 он хүртэл завсарлага авах шиг боллоо
Bitgii gorid. Migiin zovloñ odoo l ehlej baina.
Tomilgoonoos ni ene Topor yu ch hj chadahgui uuruu jinhene hongil uusgegch