УИХ-ын дарга М.Энхболдыг өнгөрсөн мягмар гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулсан билээ. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2019.01.31/ намын даргынхаа албан өрөөнд хуралдаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэрийг УИХ-ын даргад дэвшүүлсэн юм. Түүний нэрийг УИХ-ын даргад дэвшүүлэх саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Удирдах зөвлөлдөө оруулж ирсэн бөгөөд гишүүдийн олонх дэмжсэн.
Харин үргэлжлүүлэн Удирдах зөвлөлөөсөө гарсан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг дэмжээд байна.
Тэгвэл өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж холбогдох байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг эцэслэх юм.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр парламент шинэ даргатай болж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохоор төлөвлөөд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 10.00 цагаас товлоод байгаа бөгөөд өчигдөр /2019.01.31/ УИХ-ын дэргэдэх даргын зөвлөл хуралдаж хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын даргыг томилохоор болсон билээ. Гэхдээ үүнээс өмнө буюу 09.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг товложээ.
Сэтгэгдэл ( 4 )
Доорх иргэнтэй санал нэг байна, төрийн сайд хүн байж ийм сахалтай, сахлаа аваасай гэж бид ярьдаг байлаа, үнэн муухай.
huviinhaa ariyun tsevert anhaarmaar um. naad sahal usee hus. zohihgui bna. avgai ni heldeggui um bhdaa. tseverhen amidar l daa
Занданшатар УИХ-ын дарга болоход яг тохирно.
нэг л их ядарч зовсон царайтай хүн байна ш дээ Эрүүл мэнд нь зүгээр биз дээ