ТББХ: Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.02.01/ хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.


Г.Занданшатарыг өчигдөр /2019.01.31/ МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжиж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжээд байсан юм.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 10:00 цагт хуралдаж, УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх товтой байна.  

 

 

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1987 онд       10 жилийн 77-р дунд сургууль

1992 онд       ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

2012 онд       ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1992-1995 онд         Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

1995-1998 онд         Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 онд         Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

2000-2003 онд         “ХААН” Банк Дэд захирал

2003-2004 онд         Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 онд         Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд         Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд         Гадаад харилцааны сайд

2012-2013 онд         Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд         АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016 оноос   Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2019 онд         Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

 

ШАГНАЛ

2004 онд       “Санхүү Банкны тэргүүний ажилтан”

2006 онд       “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”

2009 онд       “Алтангадас” одон

2011 онд       “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

 

ГАДААД ХЭЛ

Англи, Орос

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.113.81) 2019 оны 02 сарын 01

100 % дэмжинэ гэдэг чинь бүгд Хүрэлсүхийнхээ нударганаас айсан юм байна.

0  |  0
Ли Чень(103.111.68.3) 2019 оны 02 сарын 01

НЭГ ГАХАЙГ НӨГӨӨГӨӨР СОЛИОД НЭМЭРГҮЙ ДЭЭ.

0  |  0
АРД ТҮМЭН(202.179.26.135) 2019 оны 02 сарын 01

БҮХ АХ дҮҮГЭЭРЭЭ бүгд БУЗАР ШУНАЛТАНГУУД ДАА

0  |  0
ИРГЭН(202.179.26.135) 2019 оны 02 сарын 01

ЗАЙЛ АА

0  |  0
Top