Венесуэлийн Төв банк ойрын өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад 15 тонн алт борлуулж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлнэ гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр тус улс өөрийн нөөцөөс гурван тонн алтаа зарсан бол өнгөрсөн жил Турк, АНЭУ-д нийт 900 сая ам.долларын өртөг бүхий цэвэршүүлж, боловсруулаагүй алт борлуулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Венесуэлийн Үндэсний ассамблейн гишүүн Хосе Геррагийн ОХУ руу 20 тонн алт гаргах оролдлого хийсэн гэх мэдээллийг үгүйсгэжээ. ОХУ-ын Төв банкны дарга Эльвира Набиуллина Венесуэл улс ОХУ-д алтны нөөцөө хадгалдаг гэсэн мэдээллийг мөн няцаасан байна. Венесуэл Оросын агаарын тээврийн компаниудын онгоцоор алт гаргасан гэх мэдээлэл Оросын нэр хүндийг гутаах зорилгоор гаргасан цуу яриа гэж ОХУ-аас Венесуэлд суугаа элчин сайд Владимир Заемский онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон лхагва гарагт /2019.01.30/ Венесуэлээс алт, газрын тос болон бусад бараа бүтээгдэхүүн авах тухай гэрээ хийхгүй байхыг анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Venesuel orosoos bolj suirch bn daa.nene yaduu uls oron boloh gej /amerikdaa hamgiin bayan uls bailaa usa-aas tatagalzaad orosiig baraadsan shu dee.odoo har