УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байна.
Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "УИХ-ын дарга Ерөнхийлөгчид дөрлүүлж болохгүй" гэх утгатай зүйл хэллээ. Тэрбээр “Та УИХ-ын дарга болж, Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болно. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч болчимгүй мэдэгдэл хийх боллоо. Цол дагаж бяр гэдэг. Гэтэл Ерөнхийлөгч маань хууль ямар хамаатай юм гэж ярьж байна. Та ийм хүнтэй хамтарч ажиллана. Ерөнхийлөгч бид хоёр нэг тойрогт өрсөлдсөн. Ор үндэслэлгүйгээр хүн гүтгэх юм. Ингэж болчимгүй гүжир гүтгэлэг хийдэг хүнтэй Та ажиллах боллоо. Та хатуу байр суурьтай байхгүй бол дөрлүүлээд явчих вий. Та Ерөнхийлөгчтэй нэг нутгийнх. Хоорондоо хуйвалдаж болохгүй. Баянхонгорчууд төрийн эрх мэдлийг барьж байхад улс орон уруудсан гэдэг үгийг монголчууд сонсохыг хүсэхгүй байгаа. Тэгэхээр ҮАБЗ-ийн гишүүний хувьд эрх мэдлийнхээ эрэмбийг зөв ойлгож, хэн нэгний нөлөөнд автахгүй ажиллах учиртай шүү” гэж захилаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 8 )
Маш зөв хэлсэн байна даа
Ene piz uhehnee
Turiin gurban tolgoi olgoi
Ene MGL-dhereggui nuhur ,mcs iin tuluulul oirhon bol shaagaad unagaahiinsan
Jenko grupp odoo huzaa bolgono daraa ni luibar chin enhboldiin araas orloo
баримттай дуугарахгүй бол том эрх мэдэл аюултай?????
unen yum heljee suuliin ued hemjeegyi erh medeltei hyn haragdaad baigaa yum .Iim tom erh medeltei humuust bolovsrol yamar Ih chuhal bolhiig olon jihsee haruullaa
Элдэв Очир бол жинхэн угаадасны гөлөг,адгийн шаар. Дүүжлүүрт залрах хулгайч нарын жагсаалтад нэлээн дээгүүр орно шүү.