ШУУРХАЙ: Г.Занданшатар УИХ-ын ДАРГА боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэн, 95.2 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын даргаар сонголоо (2019.02.01). Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгогдсоны дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монголын төр төвшин, түмэн олон амгалан байхын ерөөл дэвшүүлье” хэмээн УИХ-ын даргын тамгыг гардуулж өгсөн юм.


Түүнийг УИХ-ын даргаар сонгох асуудлыг өчигдөр /2019.01.31/ МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжиж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжсэн ба Төрийн байгуулалтын байнгын хорооноос мөн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр ийн хэлэлцэв.


Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын шинэ дарга парламентын эв нэгдлийг хангах нь чухал болохыг сануулаад, “Эв нэгдлийг хангах чиглэлээр юу хийхээр төлөвлөсөн бэ” хэмээн асуухад УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Засаглалын бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн заалт Үндсэн хуульд байдаг. Төрийн түшээд бид нийгмийн эрэлт хэрэгцээ, ард түмний дуу хоолойг илэрхийлэгч байх ёстой. Тиймээс өнөөгийн нийгэмд үүсээд байгаа шударга ёсыг хүсэмжилсэн эрэлхийлэлд тулгуурласан эв нэгдэл парламентад байх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт ард түмний эрх ашгийг тавьж, хоёрдугаарт улс төрийн эрх ашгийг тавьж ажиллана. Энэ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө бид нэгдэж ажиллах хэрэгтэй байна. Тиймээс парламентын хамгийн гол ажил Үндсэн хуулийн өөрчлөлт байх ёстой” гэсэн хариулт өглөө.


УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын даргын асуудлаас үүдэн чуулган 40 хоног гацсан. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс чуулганы хугацааг сунгах санал гаргасан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?” хэмээн асуухад УИХ-ын даргад нэр дэвшиж буй Г.Занданшатар “УИХ-ын Тамгын газар, намын бүлгүүдийн саналыг харгалзан чуулганыг 14 хоног сунгах эсвэл ээлжит бус чуулган зарлах учиртай. Ер нь цаг үеийн тулгамдсан олон асуудлыг цэгцлэх учиртай. Тиймээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага гарч болзошгүй гэж үзэж байна” хэмээн хариуллаа.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Г.Занданшатарт нэг сайн чанар бий. 1970-аад онд төрсөн. Шинэ цагийн улстөрч гэдэг утгаар нь би дэмжинэ. Гэхдээ гурван сул тал бий. Уг нь сайн залуу. Гэхдээ Т.Бадамжунай, Б.Хурц хоёртой дэндүү ойр доо. Сонгогдсоныхоо дараа МАНАН бүлэглэлтэй нийлээд явчихвал Монгол чинь хохирно шүү. Би өөртэй чинь нөхрийн хувьд их ойрхон байдаг хүн. Сая Г.Занданшатар жагсагчдын аюулгүй байдлыг хангахад их тус болсонд талархаж байна. Иргэд олон нийт биднээс эрс өөрчлөлтийг хүсч байгаа. Бүх баялагаа хулгайд алдчихсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайд алдчихсан. Би таныг Монголын түүхэнд сайн УИХ-ын дарга болох байх гэж итгэж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Төрийн ордны хажууд байгаа банк ашиглаж байгаа. Өчигдөр би Ерөнхий сайдтай уулзсан. Г.Занданшатарыгаа дэмжээд өгөөрэй гэж гуйж байна билээ. Би таныг зоригтой ажиллахыг шаардана. Томилогдсоныхоо маргааш авлигын хонгил бий болгосон нөхдүүдийг үтэр түргэн солихыг шаардана” хэмээн байр сууриа илэрхийлэв.


УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "УИХ-ын дарга Ерөнхийлөгчид дөрлүүлж болохгүй" гэх утгатай зүйл хэллээ. Тэрбээр “Та УИХ-ын дарга болж, Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болно. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч болчимгүй мэдэгдэл хийх боллоо. Цол дагаж бяр гэдэг. Гэтэл Ерөнхийлөгч маань хууль ямар хамаатай юм гэж ярьж байна. Та ийм хүнтэй хамтарч ажиллана. Ерөнхийлөгч бид хоёр нэг тойрогт өрсөлдсөн. Ор үндэслэлгүйгээр хүн гүтгэх юм. Ингэж болчимгүй гүжир гүтгэлэг хийдэг хүнтэй Та ажиллах боллоо. Та хатуу байр суурьтай байхгүй бол дөрлүүлээд явчих вий. Та Ерөнхийлөгчтэй нэг нутгийнх. Хоорондоо хуйвалдаж болохгүй. Баянхонгорчууд төрийн эрх мэдлийг барьж байхад улс орон уруудсан гэдэг үгийг монголчууд сонсохыг хүсэхгүй байгаа. Тэгэхээр ҮАБЗ-ийн гишүүний хувьд эрх мэдлийнхээ эрэмбийг зөв ойлгож, хэн нэгний нөлөөнд автахгүй ажиллах учиртай шүү” гэж захилаа.


УИХ-ын гишүүн М.Билэгт “Манай Баянхонгорынхны хувьд түүхэн мөчлөг тохиож байна. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь Баянхонгорынх болж байна. Г.Занданшатар гишүүнд УИХ-ын даргын албыг хаших туршлага байгаа. Занданшатар гишүүний аав Гомбожав гуай 1950, 1960, 1970-аад онуудад сум нэгдлийн даргаар ажиллаж байсан юм. Гомбожав гуай одоо хүртэл ахмадуудын дунд үлгэр домог шиг дурсагдаж байсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүн байв. Тиймээс эх орон ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, шударга ёсыг тогтоох тангарагтаа үнэнч байж ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн юм.


УИХ-ын гишүүн С.Жавхлан “УИХ-ын дарга хөтлөгч шиг зоригтой эрэмбэтэй байгаарай гэж хүсч байна. Та Монголын хүн боллоо. Монгол Улсад 650 гаруй багц хууль байна. Цааш нь задарвал хэдэн чингэлэг болно. Энэ хуулиудыг хүмүүсийн амьдралыг хохироодоггүй болгон, цэгцэлж ажиллаарай” хэмээсэн юм.




ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Их Хурлын дарга

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1987 онд       10 жилийн 77-р дунд сургууль

1992 онд       ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

2012 онд       ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1992-1995 онд         Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

1995-1998 онд         Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 онд         Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

2000-2003 онд         “ХААН” Банк Дэд захирал

2003-2004 онд         Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 онд         Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд         Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд         Гадаад харилцааны сайд

2012-2013 онд         Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд        АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016 оноос             Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2019 онд         Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2019 оноос                Монгол Улсын Их хурлын дарга

 

ШАГНАЛ

2004 онд       “Санхүү Банкны тэргүүний ажилтан”

2006 онд       “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”

2009 онд       “Алтангадас” одон

2011 онд       “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

 

ГАДААД ХЭЛ

Англи, Орос

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зоо(202.9.43.72) 2019 оны 02 сарын 03

Энэ шодоргос гуай хөдөа царайлаад жалгаа яричих юм

0  |  0
Mgl(166.137.240.57) 2019 оны 02 сарын 03

Их хурлыг шинэ дарга маань мэдрэл, ухаан санаа талаасаа яг эрүүл хүн үү???

0  |  0
иргэн(202.126.89.9) 2019 оны 02 сарын 02

Аюурыг л болгох байсым да. Энэ хэдэн залуучууд дундаас арай дѳнгүүр нь. Шатар ч дэ, муухай хувийн эрх ашгаа боддог хүн. Хүний ажлыг шууд булааж авч ѳѳрийнхѳѳ хүнд ѳг гээд л дайраад шантаажлаад байдаг хүн. Одоо ч тэр хүслээ биелүүлэх нь дэ. Яана яана.

0  |  0
Shar tohoi(185.75.139.253) 2019 оны 02 сарын 02

Haan bank gadaadiin medeliin bank tend her ajilch baisan ve .Mongoliihoo tuluu uy hiij baisan ve .Odoo yagaad mongoliin gazar tarialanchid ba malchid nogoochid jilees jild haan bankand zeeliin urund orood darmtand baigalaa harj amidardag bolson ve .Negel nootoi gar bna daa.Hurts ba .Badamjunai 2iin mundag naiz ni uym biz dee.Negel byrheg bolood yavchihallaa shyy .Tsag hugatsaa haruulna biz dee .

0  |  0
Зочин(202.55.188.35) 2019 оны 02 сарын 01

МАН-н эргүү хурга Билэгт авгайн чалчиж байгааг. Яг л цайгаа гүзээлээд хов цуурч буй чавганц мөн дөө. Зүгээр л Их хурлын танхим дотор шуудхан жалгархана, айн? ЭНэ талаар агуу туршлагатай манай Увс, Ховдынхон ч ингэж алийгаа алдаж байгаагүй юм шүү.

1  |  0
Мэдэхгүймдаа(202.9.43.19) 2019 оны 02 сарын 01

Харжил байя юу хийж чадахыг нь Мөнхийн албан тушаал биш нэгэл өдөр буух цаг нь ирнэ Цаг хугацаа нь гүйгээд удахгүй юу хийснийг ард түмэн шүүгээд өгнө биз

0  |  0
Bid chini byryy yari(148.60.92.227) 2019 оны 02 сарын 01

OdooMongolchyyd aa!!!bid odoo jaahan byyri syyritai hyn doromjilzgooyo tiim uu?arai bidnii itgeliig ene hed maani ene ydaa aldchihgyi bolob uu?gej sanaj bna!!tiimees hyn myylahaan bolizgooyo?Odoo jaahan ajil heregch demjsen yram hairlasan dygneltyydeen helj syrchgaaya daa!!!

1  |  0
Иргэн(103.212.116.24) 2019 оны 02 сарын 01

Лу. Болд гэж олигарх УИХ-ын чуулганыг МАН-ын олонхитой нийлж 40 хоног гацаачаад УИХ-ын даргаас болсым шиг хуцаж байна. Хорчин новш, том луйварчин даа

0  |  0
Санал(202.9.42.150) 2019 оны 02 сарын 01

Хаяа хатавчаа сайн бөхлөж буяныг оруулж бузрыг бүү оруулаарай манангаассалаарай элбэг энхүүдйг шалгаж обшоорчид жидүчээсээ салаарай

1  |  0
Санал(202.9.42.150) 2019 оны 02 сарын 01

Хаяа хатавчаа сайн бөхлөж буяныг оруулж бузрыг бүү оруулаарай манангаассалаарай элбэг энхүүдйг шалгаж обшоорчид жидүчээсээ салаарай

0  |  0
Алхамдулиллах(182.160.40.23) 2019 оны 02 сарын 03

Наад сахал самбаагаа аваач дарга болж байж ус мусанд орсым уу

3  |  0
Баагий(139.5.216.92) 2019 оны 02 сарын 01

Манан ын энхболдыг чөлөөлж ан ард нь үлдэв баттулга хүрэлсүх хоёр хуйвалдаж анын хонгил үүсгээд төрийн эрх мэдэл энэ хоёрын гарт орж байгаа юм уу?гэсэн сэтгэл төрөөд байна

0  |  0
auditor(66.181.161.77) 2019 оны 02 сарын 01

Za odo shine erunhii auditoroo tomoiloo. Tsaanchin hurleegiin daguulj irsen hun buhen darga hiiged bas tamgiin darga govi altainh tednii nutgiin humuus bas darga hiigeed. Jahan 2 batsasnuud drgA hiij ballaj bnda. Niisleliin audit bas adilhan.

0  |  0
Хурцын хүн(64.119.20.124) 2019 оны 02 сарын 01

Бадамжунайн хүн, юм бол хурцын хүн юм Эрдэнэт энэ тэр бол хөдлөхгүй юм байна

1  |  1
иргэн(202.21.115.82) 2019 оны 02 сарын 01

БҮХЭЛ БҮТЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА БОЛОЖ БАЙХАД ЗАРИМ ГИШҮҮД НУТАГ УС ДОВ ЖАЛГА ЯРИАД БАЙХ ЮМ, ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ , МАНАНГ ОР ҮНДСЭЭР НЬ УСТГААРАЙ

2  |  1
иргэн,(202.179.25.109) 2019 оны 02 сарын 01

Дарга болох ч яахав Наад Гишүүд гээд байгаа Этгээдүүд чинь Үгэнд чинь орох хэр байх юм бол доо Ширүүхэн үг хэлбэл Огцоруулна гээд Гарын үсэг цуглуулаад явж байж мэдэх л Этгээдүүд шүү Болгоомжтой хянуур байхад илүүдэхгүй л байх

1  |  0
Top