Улс төрийн жижиг нам болох МАХН, ИЗНН, МҮАН, БНН гэсэн дөрвөн нам хамтран УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Тэд шаардлага хүргүүлж байгаатайгаа холбогдуулан өнөөдөр /2019.02.01/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъяан, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ болон бусад намын төлөлөл оролцлоо.
Тэд мэдээллийнхээ эхэнд "МАНАН-тай тэмцэх амаргүй. Үүнийг устгахын тулд нэг, хоёр хүнийг албан тушаалаас нь чөлөөлөөд тайвширч болохгүй. Бид МАНАН-гийн тарьсан балгийг хурдан хугацаанд арилгахыг УИХ, Засгийн газраас шаардаж байна" хэмээн онцоллоо.
Тэдний УИХ болон Засгийн газарт хүргүүлж байгаа тэрхүү шаардлагад "Эрдэнэт"-ийн барьцаалсан нөхдөд хариуцлага тооцох, Цагаан суваргын орд зэргийг төрийн өмчид шилжүүлэх, Ноён уулын лицензийг цуцлах, "Чингис", "Самурай" бондын зарцуулалтыг ил болгох, "АСЕМ" зохион байгуулсан хөрөнгийг ил болгох, 60 тэрбумын хэргийг эцэслэх, ЖДҮ-гээс зээл авсан сайд, гишүүдэд хариуцлага тооцохыг шаарджээ.
Сэтгэгдэл ( 4 )
60 тэрбумын хэргийг эцэслэх УИХ-ыг тар, ЖДҮ-гээс зээл авсан сайд, гишүүдэд хариуцлага тооцох, ЗГ огцор гэж шаардаж байна.
Хүчний яамдуудын сайд дарга нарыг бүгдийг яаралтай солих хэрэгтэй ШШГЕГ ЦАГДАА бүгдийг ингэж байж ажил урагшилна шүү энд бугашсан идээ бээр их бий Мигийн хамсаатангууд энгээр газар шургалсан
ЭХНИЙ ЖИЛҮҮДЭД ЭНЭ 4 НАМЫН ШААРДЛАГЫГ АВЧ ҮЗЭЭД ДАРАА НЬ ИДЭЖ УУСАН ХУЛГАЙЛСАН ОЛОН ОЛОН АСУУДАЛ ГАРНА ТУСГАЙ КОМИСС ГАРГАЖ УДААНХУГАЦААГААР АЖИЛЛАХ ШААРДЛАГА ГАРНА ДАА
Уг нь ч Зөв л Шаардлага тавьж дээ Биелүүдэг нь юу юм гэхээс