У.Хүрэлсүх: Энэ долоо хоногт сайд нарын асуудлыг бүрэн дуусгах ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орсныг мэдэгдсэн юм. Тэрбээр “УИХ-ын даргын зөвлөл хуралдаж хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газрын гишүүдийг огцруулах болон чөлөөлөх асуудлыг нэмж оруулсан” хэмээн тайлбарлав.


Ингээд чуулганаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Засгийн газар солигдоход сайд нь хоёр удаа солигдож байна. Дөрөв дэх боловсролын сайдаа хэлэлцэж байна. Цагаан сараас өмнө Засгийн газар танхимаа бүрдүүлж чадах уу” хэмээн асуухад Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх “Энэ долоо хоногт сайд нарын асуудлыг бүрэн дуусгах ёстой гэж бодож байна. Нохой жилд асуудлуудаа эмхэлж дуусна. Гахай жилд Монгол Улсын төр засаг хэвийн үйл ажиллагаа явуулах ёстой” гэж хариуллаа.

 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top