” Бум бужигнуулагч” жагсаалаас хоцрохгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

 

 Монголын ногоон намын  гадаад асуудал хариуцсан дарга О.Бум-Ялагч "Бум бужигнуулагч" гэсэн шинэ нэртэй болжээ.  Хаана жагсаал болж байна, хэзээний тэнд байж байдаг түүнд шинэхэн алдар нь таалагдсан бололтой. Өчигдөр "Хятадууд даварч байна" гээд Хятадын элчин сайдын яамны гадаа жагсаал хийлээ. Саяхан Монголд цөмийн хаягдал булах гэж байна гээд жагсаж харагдсан. Үүнээс болж цагдаад байцаалт өгөхдөө "Эх орныхоо төлөө жагссан" хэмээсэн гэдэг. Ногоон намын нэр улс төрийн намуудын жагсаалтаас гарч болзошгүй нөхцөл байдал үүссэнээр  О.Бум-Ялагч хийх ажилгүй болж энд тэндэхийн жагсаал цуглаанд нэмэр хачир болж явна гэх хүмүүс байсан. Харин Улсын дээд шүүхээс Иргэний зориг-Ногоон намыг бүртгэхгүй гэснээр түүнд намынхаа ажлыг хийх бололцоо олдсон билээ. Энэ шийдвэрт нь талархаж байгаагаа илэрхийлж тэрбээр Ногоон намын онц их хурал зарлахаа мэдэгдсэн юм.  Нэгэнтээ онц их хурлыг хийхээр зар тараасан энэ үед бэлтгэл ажлаас эхлээд хийх зүйл их баймаар. Гэтэл сурсан зангаа тавихгүй өчигдөр дахиад л жагсаалын урд чимэг болж яваа харагдлаа. "Бум бужигнуулагч" маань  хувийн нэр хүндээ илүүд үзэж жагсаал болгоноос хоцрохгүйгээр шийдсэн бололтой.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top