УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 88.1 хувийн саналаар томиллоо.
Л.Оюун-Эрдэнэ нь 2001 онд “Бэрс” дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгсөж, 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургуульд суралцаж, боловсрол судлалын магистрын зэрэг, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд суралцаж, төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуульд Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.
Тэрбээр 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Шинээр томилогдож буй сайдад хандан УИХ-ын гишүүд “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газар гэдэг төрийн институцийн гол зүрх, жанжин штаб, Засгийн газрын арын алба юм. Иймээс тухайн Засгийн газрын үйл ажиллагаа хэр амжилттай байх нь Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай тул Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуулийн биелэлтийг ягштал хангахад гол ажлаа чиглүүлж ажиллах”-ыг захиж байлаа.
Сэтгэгдэл ( 15 )
Amjilt hvsyee shudrag baigaarai demjij bgaa shvv
Шударга залуу Улстөрчдөө амжилт хүсье ее. Эхний ээлжинд Эрдэнэтийн 49% болон Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн Луйвар,Хөтөл-ийн Цементийн Үйлдвэрийн хууль бус хувьчлалыг шалгаарай.Ардчилсан Намын Нөлөө Бүхий Улстөрчид холбогдсон байгаа шүү.
Амжилт ихийг байгуулаарай
Энэ нөхөр ЖДҮ-тэй тэмцэх чадваргүй боллоо доо. Хэлсэн , хийнэ гэсэн олон юм бий дээ. Ард түмэнд харуулах, олон түмэн харах л үлдлээ дээ.
ЖДҮ-тэй тэмцэхээр амалсанаа мартуузай харж байгаа шүү БИД.
Ундраа гишүүн сайхан хэлсэн дээ. Муу худалч хуурамч Оюун-эрдэнийг. оюун-эрдэнэ төгссөн сургуудлиудаа худлаа бичсэн байнлээ. шившигтэй амьтан
Amijilt
Helcen yarican yum ih bii amojilt.........
Ajil xeregch uls teriin soyoltoi xelex gesen zyilee xymyyst sain oilguulj chaddag chadvarlag uls terch zaluu daa Ajild ni amjilt xysie
Ene zaluu iimhen amitan baisan um uu zailuul. Daan ch suuliin ued amaa bariulchihsan baisan um huurhii alban tushaaliin surag sonsood l ehelsen ajlaa orhijdee. Bas l alban tushaaliin heneetei amitan baisan um baina, Itgej baisan mini ingeed talaar bolov oo huurhii. Ene ch neg iimerhuu l amitan baij taarna daa chaavaas.Mash buduuleg ug helleg heregledeg ni taalagddaggui ch demjij baisan umsan. Bur gutarchihlaa harin. USA d sursan l geed baih um unerch hanhladaggui sh dee. Ene orond suraltsaj baisan bid nar arai l uuruur yrij setgedeg gej bodoj baisan umsan. Talaar bolloo doo. Haramsaltai
хэрэг эрлэх газрын дарга тийм үр дүн гаргах албан тушаал биш дэ уг нь их хурлын дарга болсон бол зүгээр байсан юм төрийн алба ч хүнийг эвдэн дэ шударга үйлдэлтэй хүн том албан тушаалд байсан бол зүгээр байлаа
Amjilt
Оюун-Эрэдэнэ JCI Монгол байгууллагын зөвлөх юм байна. Наана чинь Эрдэнэбүрэнгээс авахуулаад албан тушаалд шунасан, авилгад идэгдсэн олон цүнх баригчид бий шүү. Тэднээс л хол яваарай.
Ярьж хэлж уриалж байсан ажлынхаа төлөө тууштай явахыг хүсье
Bayar hurgie, amjilt husie.