УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг томилох асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 96.7 хувийн саналаар дэмжлээ.
Бямбасүрэнгийн Энх-Амгалан нь 1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1996 онд Төрийн захиргаа, удирдлагын институтыг тус тус төгсчээ.
Тэрбээр 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, 1999-2006 онд “World Trans”, “Улаан бутан” ХХК, “Мишээл групп” ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж буй юм.
Чуулганы хуралдааны үеэр гишүүд Б.Энх-Амгаланд хандаж, Дархан-Улаанбаатар, Налайх-Чойр болон улс, орон нутгийн чанартай зураг, төсөв нь батлагдсан авто замуудыг түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг сануулаад эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад онцгой анхаарахыг хүсч байлаа. Мөн төмөр зам, агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сануулав.
Сэтгэгдэл ( 10 )
Жигжиднямаагийн санаа нь амрав. Одоо УБТЗ-ыг авч явахад хэн ч саад болохгүй.
Жигжиднямаагийн санаа нь амрав. Одоо УБТЗ-ыг авч явахад хэн ч саад болохгүй.
Жигжиднямаагийн санаа нь амрав. Одоо УБТЗ-ыг авч явахад хэн ч саад болохгүй.
Энэ нөхөр яамыг, салбарыг самарна даа харж л байгаарай, найгүй шуналтай хүн
Баяр хүргэё. Шинэ сайдад.
Дэмжиж байна. Сэтгэл зөв, боловсрол өндөр, шулуун шударга хүн байгаа юм.