УИХ-ын 2018 оны намрын чуулган ХААЛТАА ХИЙВ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 03

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2019.02.02/ хаалтаа хийлээ.


Намрын чуулганы ажлыг дүгнэж, УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын чуулган олон улсын парламентын дэвшилтэт зохион байгуулалтыг нэвтрүүлэн ажиллаж байна. УИХ-ын ээлжит чуулган завсарлах нь амралт биш юм. Монгол Улсын Их хурал байнгын ажиллагаатай. Тодорхой хугацаанд чуулж, завсарлаж байх Үндсэн хуулийн зохицуулалттай. Тиймээс чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Монгол Улсын хууль тогтоомжийг тайлбарлан таниулж ажиллах үүрэгтэй. Мөн ажлын хэсгүүд ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудад сайтар бэлтгэх хэрэгтэй” хэмээгээд “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно” гэсэн юм.


УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулж, бие даасан 5 хууль баталж, 25 хуульд нэмэлт өөрчлөлт оруулуулж, 13 зээлийн гэрээ хэлэлцээр соёрхон баталж, 3 хуулийг хүчингүйд тооцож, нийт 46 хууль, УИХ-ын тогтоол хэлэлцэн, баталж ажилласан байна. Харин улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан 9 удаагийн чуулган тасалдсан ч шаардлагатай хуулиудыг хугацаанд нь хэлэлцэн, баталж ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top