Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр өнгөрсөн онд БНХАУ-д 6.1 сая баррель түүхий газрын тос экспортолж 223.4 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлжээ.
Салбар яамны мэдээллээс харвал ирэх жилүүдэд газрын тосны экспортыг нэмэгдүүлэх, газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, газрын тосны салбарт сүүлийн үеийн техник технологийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах юм байна.
Өнгөрсөн онд нийт 6.4 сая баррель газрын тос олборлосны дийлэнхийг буюу 6.1 сая баррелийг нь Хятадын талд экспортолсон юм. Он гарснаас хойш улсын хэмжээнд 434.6 мянган баррель газрын тос олборлож, 388.7 мянган баррелийг нь экспортлоод байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mongol ulsiin 4 jiliin shatahuuntai tentseh tosiig gargajee.