“Хөндий” алтны төслийн олборлолт 2021 оны эхний улиралд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ Жинст сумын нутагт орших “Хөндий” алтны төслийн олборлолт 2021 оны эхээр эхлэх төлөвтэй байна. Өнгөрсөн жил тогтоосон 45 орчим тонн алтны нөөцийн 400 гаруй мянган унц дээр төвлөрч эхний ээлжийн судалгааг хийжээ. Уг ордын геологийн нөөц захын агуулгаар 1.4 г/тн бөгөөд 20.5 тонн алттай гэж тогтоогдсон байна. Тус ордын тогтоогдсон нөөц 2.3 г/тн агууламжтай алтны нөөц 751 000 унц, харин таамаглаж буй 1.8 г/тн агуулгатай алтны нөөц 291 000 унц гэж тогтоосон аж.


“Санхүүжилтийн дийлэнх нь өр, зээл байдлаар орж ирнэ. Санхүүжилтийн эхний хэсэг энэ оны нэгдүгээр улиралд багтаан орж ирнэ гэж таамаглаж байна. Энэ ондоо багтаан ТЭЗҮ-г боловсруулж дуусгана” гэж Эрдэнэ Ресурс компанийн гүйцэтгэх захирал Петер Акерлей ярьжээ.

 

Эрдэнэ Ресурс компани жилийн борлуулалтын орлогоо 65 орчим сая ам.доллар гэж тооцоолж байгаа аж. Харин жилийн ашиг нь 20 сая ам.доллар гэж тооцоолжээ. Компанийн одоогийн үнэлгээ нь 100 сая ам.доллар гэж компанийн зүгээс мэдэгдлээ. Төслийн санхүүжилтийн дийлэнхийг өр, зээл хэлбэрээр босгоно гэж тооцоолсон бөгөөд энэ оны эхний улиралд багтан эхний ээлжийн хөрөнгө оруулалт орж ирнэ гэж таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top