Улс төрийн “бондчид” бие биетэйгээ барьцаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30


 

Ноос, ноолуурт 300 тэрбум төгрөгийн бонд гаргах, эс гаргах талаар УИХ-ын гишүүд хэсэг маргаж байснаа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр боллоо. Урьдчилан тохиролцсон болохоор шууд батлана гэсэн үг биз. Энэхүү бондоос 50 тэрбум нь малчдад очно гэнэ. Хөдөөгийнхөн маань доод тал нь 2000 төгрөгөөр ноолуураа үйлдвэрүүдэд өгөх боломжтой ажээ. Тэд энэ удаа  бага боловч ийнхүү мөнгөжих шинжтэй. Гэхдээ бонд нэртэй сонгуулийн санал худалдан авалт бүү болоосой гэсэн хүсэлт, шүүмжүүд хаа сайгүй тэнүүчилж байна. Зарим улс төрчид нь хот, хөдөөгөөс сонгогдсоноороо талцан бие бие рүүгээ гашуун үг чулуудалцаж эхэллээ. Нэг хэсэг нь “Хөдөөгийн та нар орон нутагт очоод овоо ярих юмтай боллоо.  Тэгвэл хотын бид яах вэ.  Хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд 500 тэрбумын бонд гаргаж өгвөл яасан юм бэ” хэмээн эгдүүцэж байна.  Тэр ч байтугай  Д.Энхбат гишүүнээс эхлээд “Улс төрийн бондчид” гэсэн шинэ нэр томъёо гаргаад ирэв. “Улс төрийн бонд” гэдэг нь Засгийн газрын том мөнгөөр, сонгогчдын саналыг цөм худалдаж авах “хэрэгсэл”-ийг хэлж байгаа юм байна.

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээлийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top