ШУУД: УИХ-ын гишүүд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. Уг шаардлагад УИХ-ын  ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулахыг шаардаж, дараах найман зүйлийн тусган хүргүүлж байгаа аж. 

  1. Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх,
  2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах,
  3. МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шуух, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх,
  4. Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох,
  5. Монгол Улсын төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх,
  6. Агентлагийн дарга болон түүнээс дээш төрийн албан тушаалыг томилгооны сонсголоор томилдог байх,
  7. Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, оффшорын хөрөнгийг эх орондоо авчрах,
  8. С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн асуудлаар нийтийн сонсгол зохиох, мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх зэрэг ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байлаа.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dutatchihvii gesen(124.126.1.211) 2019 оны 02 сарын 15

Mongoliin deed jindaanii erhemuudiin zodoon bagadaagui baina. Ehleed Battulag,Elbegdorj 2-iin zodooniig taivan uzie.Daraa ni Bold,Botzandan 2-iin hiirehliig darah uu? Yaahav? kkk Onoodor Ene nudnii bulaigaar dutaagui l baina l daa. kkk

0  |  0

Сүрэг чоно(202.179.25.205) 2019 оны 02 сарын 15

ЖДҮ 60 тэрбумыг эцэслээрэй та нараа

1  |  0
зочин(202.9.43.57) 2019 оны 02 сарын 15

энэ манангын бичээч нарыг олж тогтоох ажил зохион байгуулах хэрэгтэй

2  |  0
zochin(43.228.130.73) 2019 оны 02 сарын 15

ene 2 uneheer tenegteh yum da hoorhii nam ch ugui tooh hun ch ugui bolj de

0  |  0
зочин(64.119.23.185) 2019 оны 02 сарын 15

ЖДҮ- өмөөрөөд л Хүрэлсэхэд долдойдож байгаа м байхдаа. хөгийн амьтад. ингээд л та нарын хуурамч шудрага дүр харагдаж байна

0  |  0
Top