Ээлжит бус чуулганыг 14 хоногт зарлан хуралдуулахыг ШААРДАВ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. Уг шаардлагад УИХ-ын  ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулахыг шаардаад дараах найман зүйлийн шаардлагыг хүргүүлж байгаа аж. 


  1. Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх,
  2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах,
  3. МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шуух, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх,
  4. Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох,
  5. Монгол Улсын төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх,
  6. Агентлагийн дарга болон түүнээс дээш төрийн албан тушаалыг томилгооны сонсголоор томилдог байх,
  7. Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, оффшорын хөрөнгийг эх орондоо авчрах,
  8. С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн асуудлаар нийтийн сонсгол зохиох, мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх зэрэг ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байлаа.

 

 МАНАН мафиас салахын тулд зоримог шийдвэрүүд гаргах шаардлагатай



 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-УИХ-ын таван гишүүн өчигдөр иргэний нийгмийн байгууллага иргэд олон түмэнтэйгээ уулзаж, тэмцлээ үргэлжлүүлэх нь зүйтэй, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор хуралдуулж, улс орны өмнө тулгамдаад байгаа чухал асуудлуудыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Ерөнхийлөгч хүсэлт гаргаснаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах эрхзүйн орчин бүрддэг. Мөн УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлах, УИХ-ын тодорхой тооны гишүүд хүсэлт гаргаснаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах боломжтой.

 

Олон нийтийн зүгээс шударга бус явдлыг арилгаж, эрх мэдэл, албан тушаалтны, авлигын хэргүүдийг яаралтай шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг үтэр түргэн солихгүй бол шударга ёс тогтохгүй гэдгийг монгол түмэн шаардаж байна. Тиймээс ээлжит бус чуулганаар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.


60 тэрбумын хэргийг зохион байгуулсан хүмүүс эхнээсээ ажлаа өгч байгаа. Тэгэхээр 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулж, шалгуулах ёстой. Төрийн албыг наймаалцах оролдлого хийсэн хүмүүс зүгээр өнгөрөх ёсгүй. Төрийн үйл ажиллагаа иргэдийн санал бодол дээр тулгуурлаж явах ёстой. Тиймээс төрийн гурван өндөрлөгт ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлага тавьж байна.


МАНАН мафитай тэмцэх тэмцэл улам эрчимжих ёстой. Монгол төрийг МАНАН мафиас салгахын тулд зоримог шийдвэрүүд гаргах шаардлагатай байна.

 

“Эрдэнэт”-ийн асуудлаар олон түмний эргэлзээг тайлах ёстой


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

 

-Сүүлийн үед иргэдийн шударга ёсны хүсэмжлэл цаг ирэх тусам нэмэгдэж байна. 2013 онд “Эрдэнэт”-ийн “Стандарт” банктай үүсгэсэн асуудлаар эрүүгийн хэрэг нээсэн хэрэг өнөөдрийг болтол шийдэгдэхгүй байна. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулах байдал үүсээд байна.


Үе үеийн парламентад нэр дэвшигчид баялагийн санг байгуулна гэдэг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хуримтлал үүсгэсэнгүй. Социализмийн үед эрэл хайгуул хийгдсэн зөвшилцөх замаар баялгийн сангаа байгуулж, том эдийн засгийн эргэлтийг бий болгох ёстой.


Гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж гаргаад оронд нь орд газруудыг өмчилж авсан олон тохиолдол байгаа. Бодит үр дүнгээ өгнө гаргуулах зорилгоор шаардлага тавьж байгаа. Төр бол ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. УИХ “Эрдэнэт”-ийн асуудлаар гүйцэтгэх байгууллагад чиглэл өгөх хэрэгтэй. Энэ асуудлаар Цэц, УИХ, шүүх, иргэний танхим бүгд өөр шийдвэр гаргаад байгаа. Энэ болгоныг эцэслэж, олон түмний эргэлзээг тайлах ёстой.

 


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.138.79) 2019 оны 02 сарын 16

Zov,temtslee yrgejlyylj baigaa gishyydiigee chin setgeleesee demjij baina.Ard tymniixee ,uls orniixoo toloo ulam ixiig xiij niigmiig tsevershyylexed chin ard tymen ta bygdiin ard duu xooloi ,yzel bodlooroo negdex bolno.

0  |  0
Дархан хар(202.179.25.205) 2019 оны 02 сарын 15

Одоо 60 тэрбум ЖДҮ-г нэн даруй эцэслэээ

1  |  0
Иргэн(64.119.25.204) 2019 оны 02 сарын 15

Нефтийн үйлдвэр байгуулахад дахиад нэг тэрбум доллар хэрэгтэй байгаа. Мөнгө олдохгүй байгаа гэж ярьцгаах юм. Үнэн үү

0  |  0
Zochin(59.153.113.32) 2019 оны 02 сарын 15

Zub,shiurhai ajilla,say UIH tarasj tsagaan sardah herrg bsn u?Ehluulsen bol yamaani mah haluun deeree sn.Martaj bn,taibshirch bn ard tumen!

1  |  0
проф(66.181.180.241) 2019 оны 02 сарын 15

зов ер нь жаахан хурд хэрэгтэй Хуук даргаа нефтийн уйлдвэр яасан

1  |  0
Battulga Genco(122.201.24.54) 2019 оны 02 сарын 15

ooo odoo zuv bainashdee chimeegy bolchloo gej bodovshdee Molodets

0  |  0
Top