Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран сэтгүүл зүйг сонирхдог сэтгүүлч болох сонирхолтой хүүхдүүдийг оролцуулсан “Өсвөрийн сэтгүүлч” клуб Говьсүмбэр аймагт байгуулагдлаа. Энэхүү клубын зорилго нь өсвөр насны хүүхдүүдийг сэтгүүл зүйн чиглэлээр дадлагажуулах, хүсэл сонирхлыг нь хөгжүүлэх, цаашид сурагчид сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжлийн чиг баримжаагаа олох, дадлагад суурилсан боломжийг бүрдүүлэх юм.
Клубын чиглүүлэгч багшаар сэтгүүлч Б.Болдбаатар, TV9 телевизийн орон нутгийн сэтгүүлч Д.Уранцэнгэл нар хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. “Өсвөрийн сэтгүүлч” клубын хүүхдүүд нь "Хүүхдийн сонин", "Хүүхдийн нэвтрүүлэг" бэлтгэн гаргаж, бусаддаа эерэг үлгэр дууриалал болох юм.
Сэтгэгдэл ( 0 )
Өсвөрийн ” АЖИЛЧНЫ КЛУБ ” байгуулаач юу чинь сэтгүүлчид монголоор дүүрэн Монгол хнэлээрээ ярьж чаддаггүй шахуу сэтгүүлч нэртэй юмнууд байна ... ...