“Нийслэл Өргөө” ХХК-ийн 12 давхар орон сууцны барилга дээрээс 37 настай иргэн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр 12.00 цагийн орчимд гарчээ. Баянзүрх дүүрэгт Офицеруудын ордны хойно баригдаж буй “Нийслэл Өргөө” ХХК-ийн барьж буй барилга дээр ажиллаж байсан талийгаач хэрэг явдал болох үед хөдөлмөр хамгааллын ямар нэгэн бэлтгэл хангаагүй байжээ.
Талийгаач тус барилгын тагтны өрлөг хийж байсан бөгөөд бетон нурсны улмаас 10 давхраас унаж, амь насаа алдсан байна.
“Найдвартай Барилгын Гүйцэтгэгч” өргөмжлөлтэй “Нийслэл Өргөө” ХХК нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил ажиллаж иржээ. Томоохон ажлаас нь дурьдвал Монгол банкны “Б” корпусын өргөтгөлийг барьжээ.
“Нийслэл Өргөө” ХК-ийн ерөнхий захирал Ганзориг нь “Нийслэл Тоосго” ХХК, “Ханын Материал” ХК –иудыг мөн эзэмшдэг ажээ.
Энэхүү хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.
"Нийслэл өргөө" ХХК-ийн гүйцэтгэсэн зарим ажлуудаас доор жагсаалаа.
Д.Билгүүн
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Барилга дээр ажиллах огт хэрэггүй шүү залуус аа .Хохь чинь болно