Монгол Улсын төрийн мэдээллийн цахим сайт халдлагад өртсөн гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан билээ. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос эл хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал "Төрийн мэдээллийн сайт чинь халдлагад өртлөө гэдгийг гадныхан мэдэгдсэн байдаг. Дэлгэрэнгүй мэдээлэл авах гэхээр төлбөр төл гэсэн юм билээ. Ингээд төлбөрөө төлөөгүй болохоор мэдээлэл аваагүй. Өнөөдөр дэлхийн хэд, хэдэн томоохон сайт манай улсын төрийн мэдээллийн сайтыг халдлагад өртсөн гэдгийг мэдэгдсэн байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт зэрэгт сөргөөр нөлөөлж байна. Холбогдох байгууллагаас мэдээлэл авах гэхээр бараг өгдөггүй.
Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг хүргүүлнэ. Төрийн мэдээллийн нэгдсэн сан бүхий байгууллагыг хуульчилж өгсөн. Гэтэл өнөөдөр энэ байгууллага ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Энд бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, хувийн байгууллага мөнгөө төлөөд мэдээллээ хадгалуулдаг. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон УИХ-д саналаа хүргүүлнэ. Өнөөдөр Монгол Улс төрийн мэдээллээ хадгалж чадахгүй, халдлагад өртөж байна" хэмээн ярилаа.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 0 )