Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хаалтын хүрээнд Британийн Элчин сайдын яамаас ‘’Улаанбаатар Төмөр Зам’" ХНН-тэй хамтран Улаанбаатар-Сэлэнгэ; Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргийг Британи, Монголын далбаагаар чимэглэн аялуулахаар болжээ. Энэ сарын 19-21-ний өдрүүдэд аялах уг галт тэрэг Дархан хотод боловсролын өдөрлөг, Эрдэнэт хотод Британийн уул уурхайн технологи, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулах, цаашид хамтран ажиллах боломжуудыг нээх талаар уулзалт зохион байгуулах юм байна.
Мөн Сэлэнгэ аймагт нутгийн удирдлагуудтай уулзахаас гадна Британи үүлдэрийн мал аж ахуй эрхлэгчтэй уулзахаас гадна зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдааг хязгаарлах төслийг ‘’Гаалийн Ерөнхий Газартай’’ хамтран хэрэгжүүлэгч ‘’Лондонгийн Амьтан Судлалын Хүрээлэнгийн’’ багийнхан төслийн уулзалтууд хийхээр төлөвлөжээ.
Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон хэлэхдээ “Бид 55 жилийн ойн баярын хаалтыг орон нутагт хийх болсондоо баяртай байна. Тус арга хэмжээгээр дамжуулан бид Британийн технологийн чадавхийг Монголын уул уурхайн салбарт таниулж, Монголын залуусд дэлхийд боловсролын салбараараа тэргүүлэгч манай улсад хэрхэн суралцах боломжтой болон Британийн Засгийн газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг уриалан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тус арга хэмжээнд зориулан Сэлэнгэ болон Замын-Үүдийн чиглэлийн галт тэргийг найрамдалт харилцааны билэгдэл болгон хоёр орны далбаагаар өвөрмөц байдлаар чимж байгаа нь Их Британи Улс Монгол Улстай илүү инновацлаг, далайцтай байдлаар харилцаж буйн илрэл болно гэж найдаж байна’’ хэмээн онцлов.
Сэтгэгдэл ( 0 )
Orost suudliin davhar vagon turuuleed yavaad ehelsen mongol davhar vagonii sudalgaand tz-n a ovoriig hangaj baigaa yum chin orosiig duurai oros achaanii davhar vagon yavuulj ehelheeree tsahilgaan galt teregnii a ovroo oorchloolno