Төрийн ордонд өнөөдөр /2019.02.19/ Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Тендерийн шалгаруулалтад авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхолын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд уг хуульд өөрчлөлт оруулж байгаа аж.
Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг хийснээр ээлжит бус чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэх боломжтой болох юм.
Сэтгэгдэл ( 0 )