Европын холбоо Их Британитай гэрээ хийхээс татгалзаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

Их Британи улс ирэх гуравдугаар сарын 29-нд Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах билээ. Гэхдээ тус улс Европын холбооноос гарах асуудлаар дотооддоо бүрэн тохиролцоонд хүрч чадахгүй байгаа аж. Европын холбоо ч Их Британитай худалдааны гэрээ хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа гэнэ.

Тэгвэл Их Британи болон Израиль улс “Brexit”-ийн дараа ч худалдааны харилцаагаа үргэлжлүүлсээр байхаа мэдэгджээ. Хоёр улс “Brexit”-ийн дараа ч худалдааны харилцаагаа таслахгүй байх тухай гэрээ байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top