Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж хэлэлцүүлэг өнөөдөр (2019.02.20) Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд болно.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, хууль зүйн ухааны доктор Д.Лүндээжанцан даргалах бол УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлэх юм.
Мөн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр парламент судлаач Л.Өлзийсайхан, “УИХ-аас хууль, бусад шийдвэр гаргах босго, бусад орны туршлага” сэдвээр МУИС-ийн ХЗС-ийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар илтгэл тавих юм.
Сэтгэгдэл ( 0 )