С.Бямбацогт: Сонгогчдод таалагдахын тулд алиалагч хийлтэй биш дээ!

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

 

Хэлэлцүүлгийн үеэр “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр парламент судлаач Л.Өлзийсайхан, “УИХ-аас хууль, бусад шийдвэр гаргах босго, бусад орны туршлага” сэдвээр МУИС-ийн ХЗС-ийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар илтгэл тавьсан юм.

 

“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос дараах тодруулгыг авлаа.

 

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг хэрхэн тусгавал зохих вэ?

-УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг бид 2018 онд санаачлан оруулсан. Чуулган болон байнгын хорооны хуралдааны 1/3-ээс дээш цагийг тасалсан бол тухайн гишүүнийг эргүүлэн татна гэсэн хуулийг санаачилж оруулсан боловч 2018 оны Дэгийн тухай хуулийн ажлын хэсэг хасчихсан. Цаашдаа ийм хариуцлага байх ёстой.

 

Ер нь УИХ-ын дэгийн тухай хуульд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна. Өнгөрсөн жил орсон өөрчлөлтөөр гишүүдийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр томоохон өөрчлөлтүүд орсон. Одоо дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Дахиад тулгамдаж байгаа асуудал болох УИХ-ын гишүүд хэт их синсаци, популизм хөөдөг, нэгнийгээ гутааж доромжилдог байдлыг арилгах хэрэгтэй байна. Энэ нь чуулган болон байнгын хорооны хуралдааныг ажил хэрэгч бус болгоод байна. Тиймээс УИХ-ын гишүүдээ ажил хэрэгч байх тал руу шахсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

 

-УИХ-ын гишүүд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байдлыг мөн хэрхэн өөрчлөх вэ?

 

-УИХ-ын тухай хуульд хүнийг гүтгэх, гутаах, доромжлохоос бусад үгэндээ хариуцлага хүлээхгүй гээд ялгаад өгчихсөн байдаг. Гэтэл гишүүд маань хуулиа уншилгүйгээр асуудалд хандаж байна. Дээрээс нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. 2000 онд баталсан дүрэмтэй танилцаагүй болохоор УИХ-ын гишүүн юу ч хэлж болдог, ямар ч хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголттой байгаа. УИХ-ын гишүүн бусдын нэр хүндэд халдах юм бол хуулийн хариуцлага хүлээх заалт УИХ-ын тухай хуульд байдаг. Цаашдаа хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах хэрэгтэй.

 

-УИХ-ын гишүүн худал мэдээлэл тараасан тохиолдолд яах учиртай вэ?

 

-Жишээлэхэд, Би болон миний хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас зээл аваагүй байхад бүтэн таван жил зээл авсан мэтээр ярьж байна. Олон нийт ч ийм ойлголттой болчихлоо. Бүх зүйлийг хяналтын байгууллага тогтоочихсон байхад л “Зээл авсан гэсэн” гэцгээдэг. Ийм байдлаар асуудалд хандмааргүй байна. Үнэхээр бодитой, ажил хэрэгч байгаасай гэдэг үүднээс Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Хэвлэлээр УИХ-ын гишүүдийн хэрүүл л гарч байна. Нэгнийгээ гүтгэж, гутаагаад хэрүүл хийдэг. Ард түмэн түүнийг нь үзээд төрд итгэх итгэл нь алдагдаж байна.

 

-Хаврын чуулганаар гишүүдийн ирцийг хурууны хээгээр уншуулдаг болж байгаа. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

 

-Хаврын чуулганаар гишүүдийн ирц болон санал хураалтыг биеийн давхцахгүй өгөгдөл ашиглан хурууны хээгээр уншуулдаг болно. Ирц, саналаа хурууны хээгээр бүрдүүлдэг болбол парламент илүү хариуцлагатай ажиллана. Өмнө нь гишүүдийн өмнөөс санал өгдөг, “төгөлдөр хуур тоглодог” гэж шүүмжилдэг байсан шүү дээ.

 

-Сонгогчдын саналаар УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөл батлагдах боломж бий юу?

 

-Хүн болгон 100 хувь сайн, 100 хувь муу гэж байхгүй. Тэгэхээр эх захгүй эргүүлэгт орох шаардлагагүй байх. Хууль зөрчсөн, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд эргүүлэн татдаг байхаас биш тухайн гишүүн царай муутай, ууртай, таалагдахгүй байна гээд сонгогчдоос санал асуугаад татна гэдэг бол сайн бодож байж шийдэх асуудал. Гишүүд сонгогчиддоо таалагдахын тулд алиалагч хийлтэй биш дээ.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.117.8) 2019 оны 02 сарын 20

Цадаж дээ

0  |  0
Жаргал(103.228.153.233) 2019 оны 02 сарын 20

УИХ-ын гишүүд чуулгандаа суухгүй ажил гацааж байх үед л таны яриад байсан чуулганаа тасалдаг гишүүдийг эргүүлэн татах хэрэгтэй гэдэг заалтыг ойлгож дэмждэг болсон. Таныг дэмжиж байгаа. Амжилт хүсэе. Төрд хэрэгтэй түшээдүүдийн нэг та мөнөөсөө мөн

0  |  0
9911***9(103.75.117.142) 2019 оны 02 сарын 20

С.БЯМБАЦОГТ: ХЭРҮҮЛ, ХИЙРХЭЛ, ХЭГЖҮҮРХЭЛ ГУРАВ ӨНӨӨГИЙН УЛСЫН ИХ ХУРЛЫН НЭР ХҮНДИЙГ УНАГААЖ БАЙНА. МОНГОЛ ТӨРИЙН ЭРХЭМ ДЭЭД ЧАНАРЫГ ЭМТЭЛЖ БАЙНА.

0  |  0
Сэтгүүлч(62.210.99.217) 2019 оны 02 сарын 20

Сэтгүүлчид Зөрчлийн хуулиар алуулж байна ш дээ. Тэгэхэд улайм цайм олон түмний нүдэн дээр бусдыг гүтгэсэн, гутаан доромжилсон гишүүд ордонд тарвалзаад л. Бямбацогт зөв ярьж

0  |  0
Setgedel(185.245.84.196) 2019 оны 02 сарын 20

Улсын Их Хурлын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг хуулийн ямар ч заалт байхгүй гэж байна. Ганцхан Улсын Их Хурлын чуулганы танхимд гүтгэж, доромжлохоос бусад асуудлаар хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалттай юм байна

0  |  0
zochin(138.197.162.115) 2019 оны 02 сарын 20

Монгол төрийн хойморт эрээ цээргүй аашилж байгаа гэдэг үнэн шүү. Гишүүд нь нийгэмдээ ингэж буруу үлгэрлээд байгааг засаарай Бямбацогтоо.

0  |  0
Botgon(169.57.213.79) 2019 оны 02 сарын 20

Жудаггүй авирласан нөхдийг журамлах нь зөв өө. Бямбацогтыг дэмжиж байна.

0  |  0
AMJILT AMJILT(103.25.59.109) 2019 оны 02 сарын 20

BYAMBATSOGTOO!! TER HURAL TASALDAG GISHUUDIIG ERGUULEN TATAH ZAALTAA ZAAWAL ORUULAARAI. SAY UIH-IIN GISHUUD HURAL TASLAAD ERTS BURDUULEHGUI ULSIIN AJLIIG GATSAAJ BHAD L TANII HELEED BSAN ZUILIIG OILGOJ DEMJDEG BOLSON. TANID AMJILT HUSYE

0  |  0
Дагдаг(66.181.165.101) 2019 оны 02 сарын 20

Бямбацогт уг нь овоо зөв юм санаачлаад зүтгээд байгаа харагддаг шүү. Дэмжиж байна

0  |  0
Хүрэлсүхийн дэмжигч(66.181.165.101) 2019 оны 02 сарын 20

Яг тийм шүү, Зарим ёс зүйгүй гишүүдийн өмнөөс Бямбацогт болон бусад шудрага гишүүд муу нэр зүүж хоцорч байгаа нууц биш. Хаа очиж нэр цэвэр шудрага гишүүн шүү Бямбацогт

0  |  0
Бямбацогтын зөв(202.126.89.75) 2019 оны 02 сарын 20

Алиалагч хийж байгаа Батзандан, Оюун-Эрдэнэ, Болд гээд гошин юмнууд зөндөө байгаа ш дээ. Зайлуул тэлнийг.

0  |  0
ард(202.21.106.147) 2019 оны 02 сарын 20

концесс нэрээ анх тэндэр багц бсан хувалз болохийн бна л даа бүгд цаг угацаатайш дэээээээээээээ

0  |  0
zochin(202.9.43.216) 2019 оны 02 сарын 20

turuus odoo zailaa

0  |  0
Top