АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Сансрын цагдаа 4” чиглэлд гарын үсэг зурж, сансар дахь аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цэргийн хүчний шинэ салбар болох АНУ-ын Сансрын хүчнийг байгуулах суурийг тавилаа.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, сансрын хүчнийг байгуулах асуудлыг Конгресст хэлэлцэнэ.
Одоогоор, тус улсын цэргийн нисэх хүчин сансар дахь аюулгүй байдлыг хариуцаж байна.
Сансрын нисэх хүчнийг байгуулахад эхний таван жилд 13 тэрбум ам.доллар шаардагдана гэсэн тооцоо буй тухай эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлсэн бол 2018 онд батлан хамгаалахын үүрэг гүйцэтгэгч Пэтрик Шанахан Сансрын хүчний төсөв эхэн үедээ таван тэрбум ам.доллар байна гэж мэдэгдэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )