АНУ, БНАСАУ дээд хэмжээний уулзалтын баримт бичгийг бэлтгэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Өмнөд Солонгосын AsiaToday сонин мэдээлснээр Хойд Солонгос, АНУ энэ сарын 27-27-нд болох АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаас гарах хамтарсан мэдэгдлийг төслийг боловсруулж байна. Энэ сарын эхээр Пёньян хотноо болсон ажлын хэсгийн түвшний яриа хэлэлцээгээр талуудын байр суурийг нотолсон бол энэ долоо хоногийн хэлэлцээ цөмийн зэвсгээс ангижрах явц, авах арга хэмжээг нарийвчлан тодорхойлох гэнэ.

Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёрдугаар сарын 25-ны өдөр Ханой хотноо хүрэлцэн ирж, Вьетнамын Ерөнхийлөгч, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзалт хийнэ. Өнгөрсөн оны зургадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаасаа өмнө Ким Жон Ун Сингапурын Ерөнхий сайдтай мөн уулзалт хийж байжээ.

Хойд Солонгосын Төрийн хэргийн комиссын захирал Ким Чанг Сон болон АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Дэниэл Уолш нар Ханой хотноо хоёрдугаар сарын 16-ны өдөр хүрэлцэн ирж, дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалт, протоколын асуудлыг тохиролцох гэнэ.

Хойд Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Биганы хэлснээр, ирэх дээд хэмжээний уулзалтаар 12 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна, Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээний талаар мөн ярилцах магадлалтай гэнэ.

Эх сурвалж: en.asiatoday.co.kr

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top