ОХУ-д цэргүүд ухаалаг утас хэрэглэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

ОХУ-ын Төрийн Дум цэргийн алба хаагчдад ухаалаг утас, таблет хэрэглэхийг хориглосон хууль баталжээ. Хуульд зааснаар цэргийн алба хаагчдад олон нийтийн сүлжээнд өөрийн болон гэр бүл, хамаатнуудынхаа гэрэл зургийг тавих, өөрийнхөө болон бусад алба хаагчдын талаар мэдээллийг интернетэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгөхийг хоригложээ. Гэхдээ цэргийн алба хаагчид утсаар ярих, мессэж бичих зэрэг энгийн үйлдэлтэй гар утас ашиглаж болох гэнэ. 

 

Энэхүү хуулийг ОХУ-ын цэргийн алба хаагчдад бусад улс орны тусгай алба, алан хядагчдын болон хэт даврагсдын бүлэглэлүүд мэдээлэл, сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэхээс сэргийлэх үүднээс баталсан байна.

Мөн энд цэргийн алба хаагчдын гэр бүлийн гишүүд, эцэг эхэд хамаарах гэнэ.

 

Энэхүү хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын хариуцлага тооцох бөгөөд гэрээт цэргийн алба хаагчдыг халах хүртэл арга хэмжээ авахаар заажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(116.112.157.25) 2019 оны 02 сарын 21

zuv manaid ch ingeh heregtei

0  |  0
Top