Үхлийн аюулт “Эбола” вирусийн халдвар тархах нь харьцангуй багассан ч Конго улсад энэ вирусын халдвараар олон хүн нас баржээ. НҮБ-аас мэдээлснээр тус улсад сүүлийн хагас жилд “Эбола”-гийн 844 тохиолдол бүртгэгдэж, 537 хүн нас барсан байна.
Конго улс “Эбола” вирусын тархалттай тэмцэхэд 147 сая ам.доллар олгохыг хүсчээ. Вирусийн халдвар тархсан бүс нутгуудад онц байдал зарласан байна. Мөн зэргэлдээх улс орны иргэдийг вакцинжуулалтад хамруулж байгаа аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Бүгд найрамдах ардчилсан Конго улсад "Эбола" вирусийн дэгдэлт дээд цэгтээ хүрээд байгаа аж. АНУ, Канадын хамтарсан вакцин үйлдвэрлэгч "Мерск" компани Конгод 120 мянган тун вакцин илгээсэн байна.
Дэлхий дахинд үхлийн аюулт "Эбола" вирусийн халдвараар нийт өвчлөгсдийн 50 хувь нь нас барсан гэсэн дүн мэдээг ДЭМБ-аас гаргажээ .
Сэтгэгдэл ( 0 )