Өнөөдөр буюу тавдугаар сарын 31-ний өдөр дэлхий нийтээр тамхи татдаггүй өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2011 онд тамхидалтын улмаас 6 сая хүн нас барах бөгөөд тэдгээрийн 600 мянга нь дам тамхичин байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. 2030 он гэхэд тамхидалтын улмаас жил бүр 8 сая хүн амиа алдахад хүрч болзошгүйгээс гадна 19 дүгээр зуунд тамхины тахал 100 сая хүний амийг авсан бол 21 дүгээр зуунд одоогийн хандлага хэвээр хадгалагдвал энэ үзүүлэлт 1 тэрбумд хүрнэ гэж ДЭМБ-аас үзсэн байна. Тамхичдын нас баралтын шалтгаан нь зүрхний шигдээс, хорт хавдар, уушгин дахь агаарын хүүдийн хэвийн бусаар томрох зэрэг өвчнүүд байдгаас дунд буюу доогуур орлоготой орнуудад дээрх үзүүлэлт 80 хувьтай байдаг байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )