Манай сурвалжлагч Баянхонгор аймгаас мэдээлж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.02.25/ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймгийн удирдлагуудтай уулзах бөгөөд үдээс хойш Дунд зах, Арьс шир боловсруулах цех, Торлон талх нарийн боовны үйлдвэр, Ажилсаг төвөөр орж, бизнес эрхлэгч иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.
Мөн өнөөдөр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийж, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулах аж.
УИХ-ын дарга Г.Занданшатарын орон нутгийн томилолтын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар багтан ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
ажил орлоготой амьрах эх үүсвэрийг санаачлан ажиллаж буй рхэм гишүүа, даргад амжилт хүсье. Ингэж л ажлын байрыг олноор бий болгоход анхаармаар байна.
Mongol tsoohon hun amtai yum chin aimgaa tsooloh n zuv