Нийслэлийн Хан-Уул дүүргийн XIV хороо Өлзийт хорооллын автобусны нэгдүгээр буудлын ойролцоо трактор жалга руу онхолдсон осол гарчээ. Осол өчигдөр өглөөний 05.00 цагийн орчимд гарсан байна. Уг ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, нэг хүн хүнд гэмтсэн аж. Тракторт сууж явсан 59 настай эрэгтэй нуруундаа хүнд бэртэл авсан бол 35 настай эрэгтэй тракторт даруулж нас баржээ. Аврагчид гэмтэл авсан эрэгтэй Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгч, 35 настай эрэгтэйн цогцсыг дүүргийн цагдаагийн бүрэлдэхүунд шилжүүлэн өгсөн байна. Техникийн холбогдолтой ослын дуудлага ирж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж, мэргэжлийн ажилтантай гэрээ байгуулж ажиллуулах, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдэд анхааруулж байна.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )