АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Америк болон Хойд Солонгосын удирдагч нар Вьетнамын нийслэл Ханой хотод уулзаж магадгүй гэж мэдэгджээ.
“Доналд Трамп, Ким Жон Ун нар цөмийн зэвсгээс бүрэн татгалзах асуудлаар дахин дээд хэмжээний уулзалт хийж магадгүй гэж” тэрбээр хэлээд цөмийн зэвсгээс бүрэн ангижрахад цаг хугацаа шаардлагатайг онцолжээ.
Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болох хүртэл АНУ хоригоо зөөлрүүлэхгүй гэж мэдэгддэг. Доналд Трамп БНАСАУ-ыг НҮБ болон бусад байгууллага, олон улсын гэрээ хэлэлцээг зөрчиж цөмийн зэвсгээ хөгжүүлж байна гэж буруутгадаг бол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улсаа харийн түрэмгийллээс хамгаалж байгаагаа хэлдэг билээ. Трамп түүнийг хатуу эсэргүүцэж, талууд хэсэг хугацаанд дайсагнасан байдалтай байсан бол АНУ одоо асуудлыг дипломат замаар шийдвэрлэх арга замыг илүүд үзэж буй.
Сэтгэгдэл ( 1 )
Хойд Солонгос гэж Хүчирхэгжиж байгаа Орон Цөмийн зэвсгээсээ ангижирах ангижрахгүйг АНУ-аас ихээхэн шалтгаална биз дээ