Английн элчин сайд асан Уиллиам Диксон Б.Хурцыг баривчлахад зуучилсан уу

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31


Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга асан Б.Хурцыг шүүх хурал Английн Лондон хотноо ирэх сарын 21 хүртэл хойшлоод байгаа. Саяхнаас Английн парламент, Засгийн газрын төлөөлөгчид Монголд айлчилсан. Тэднээс сэтгүүлчид Б.Хурцын талаар асуусан боловч албаны дипломат ёсоо сахиад тэрүү, тоймтой хариу өгөөгүй. Харин “Б.Хурцыг суллах хөдөлгөөн” байгуулагдаж хоёр ч удаа Английн элчин сайдын яамны үүдэнд жагсаал цуглаан хийлээ.  Тус хөдөлгөөний тэргүүн С.Энхжин “Б.Хурцыг Английн тал хууль бусаар баривчилсан” гээд “Энэ хэрэгт тухайн үед Англиас манай улсад сууж байсан Элчин сайд Уиллиам Диксон болон тус улсын Гадаад хэргийн яам буруутай” хэмээн мэдэгдлээ. Элчин сайд асан Диксон нь Б.Хурцад Англид зорчих виз олгосны дараахан Ерөнхийлөгчийн тамгын газар руу утасдаад “Танай хүн хэзээ явах гэж байна” гэж асууж байсан нь ийнхүү давхар хардахад хүргэж байгаа ажээ. Түүнээс гадна энэ хөдөлгөөнийхөн хэрвээ Б.Хурцыг суллахгүй бол Англиас Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа Рио Тинто болон бусад компаниудыг хөөж явуулах хүртэл шаардлага тавьж тэмцэхээ илэрхийлсэн байна.  

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top