Дулааны шугамын худгаас хүний цогцос олджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31

Сүүлийн жилүүдэд таггүй траншейнд иргэд унаж нас барах нь ихэссэн. Тиймээс нийслэлд байгаа таггүй траншейнуудыг таглахаар болсон. Энэ сарын эхээр 56 траншейн таггүй байсан бол 45-ыг нь тагтай болгож, одоогоор 11 таггүй траншейн үлдсэн байна. Таггүй траншейнд орон гэргүй иргэд хоноглох болон тэдгээр иргэд амиа алдах тохиолдол гарсаар байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш траншейнд хүн нас барсан гэх дуудлага нийт 15 удаа иржээ. Тэдгээр иргэдийн ихэнх нь орон гэргүй, траншейнд хоноглодог, архи уудаг хүмүүс байдаг ажээ. Өчигдөр аврах ангийнхан Баянгол дүүргийн XX хороо "Монос" эмийн үйлдвэрийн зүүн талын 8 уулзварын гүний худгийн дэргэдэх дулааны шугамын худагт хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 18:34 цагт хүлээн авсан байна. Аврах ангийнхан газар дээр нь очиход дулааны шугамын худагт нэр хаяг нь тодорхойгүй 30 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top