Хятад, АНУ-ын төлөөлөгчид хоёр улсын худалдааны асуудлаар шинжээчдийн түвшинд хэлэлцээ хийж байгаа талаар “RT” агентлаг мэдээлэв. АНУ-д саяхан болсон Америк-Хятадын ээлжит хэлэлцээгээр худалдааны маргаантай асуудлуудыг зохицуулахад ихээхэн ахиц дэвшил гарсан гэж урд хөршийн хэвлэлүүд мэдээлжээ.
АНУ, Хятадын төлөөлөгчид мөн хөдөө аж ахуй, валютын ханштай холбоотой чухал асуудлуудаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн байна.
Хятадын засгийн газар АНУ-ын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасан билээ. Тус улсыг зах зээлээ хэт хамгаалсан бодлоготой байна гэж Хятадын зүгээс буруутгадаг.
Сэтгэгдэл ( 0 )