Ж.Алтанцэцэг тоглолтын орлогоо хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31

Поп дива Ж.Алтанцэцэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхэд багачуудад зориулж "Хүүхэд насны дурсамж" нэртэй тоглолтоо толилуулахаар болжээ. Тэрбээр тоглолтоос олсон бүх орлогоо нийгмийн сайн сайхны төлөө зориулж, ЭНЭШТ-ийн амьсгалын замын өвчтэй хүүхдүүдэд аппарат авч өгөх гэнэ. Энэхүү хүмүүнлэг санааг дуучин бүсгүйн найз нар нь санал болгосон бөгөөд Алтаа ЭНЭШТ-д өөрийн биеэр очиж, орчинтой нь танилцан тус амьсгалын тасагт хэрэгтэй байгаа дуслын шахуурга, мониторыг авч өгөхөөр болжээ. "Хүүхэд насны дурсамж" тоглолт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-нд "Хүүхдийн ордон"-д болно. Тоглолтод Монголын хүүхдийн ордоны "Segno”, “Angels”, “Magic", "Марс" хамтлагууд болон бяцхан авьяаслаг сурагчид, мэргэжлийн хүүхдийн найрал дуу, "Апетопе" хамтлаг оролцож, бяцхан үзэгчдийг ая дуугаараа хөглөх гэнэ.

Поп дива Алтаа энэхүү тоглолтдоо “Галт тэрэг", ”Тагтаа", "Өнчин цагаан ботго" зэрэг үе үеийн хүүхэд багачуудын "амталж" өссөн арван хит дууг толилуулах юм байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top