Израилийн Ерөнхий сайд авлигын хэрэгт холбогджээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху авлигын хэрэгт холбогджээ. Израилийн Прокурорын газар түүнийг улсын мөнгө хувьдаа авсан, мөнгө угаасан, албан тушаал наймаалсан гэх гурван хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Хэргийн нөхцөл байдалтай холбоотойгоор ойрын хугацаанд түүнээс байцаалт авахаар төлөвлөж байгаа гэж Ерөнхий прокуророос мэдээлжээ.

“Энэ бол намайг ийм төрлийн хэрэгт зориудаар холбож байгаа сөрөг хүчний явуулга. Би шалгуулахад бэлэн” гэж Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху ярьжээ.

Тэрээр авлигын хэрэгт 2007 онд анх холбогдож Израилийн тэрбумтнуудаас сар бүр 280 мянган ам.долларын бэлэн мөнгө авдаг байсан бөгөөд гэр бүлийнхээ гишүүдийн дансанд хуваан байршуулдаг байжээ. Тэрээр дээд зэрэглэлийн оргилуун дарс, үнэтэй навчин тамхи, үнэт эдлэл зэргийг мөн бэлэг болгон авдаг байсан байна. Түүнчлэн улс төрийн сонгууль болон бусад үйл ажиллагаанд намын санхүүжүүлэгчдээс гадна нэр нь тодорхойгүй данснаас их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй байгаа юм. Израилийн төсөвт тусгагдсан томоохон тендерүүдийг эрх мэдлээ ашиглан компаниудад хувааж өгдөг байсан тухай гурван жилийн өмнөөс Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдээд байсан билээ.

Эх сурвалж: CBS

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(124.126.3.26) 2019 оны 03 сарын 02

Manai Hurelsuhiig hediid mordoh bol kkk

Top