Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр (2019.03.06) үдээс өмнө хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг 2019 оны гуравдугаар сарын 18-ны Даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болов. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцүүлэгт эцэслэн бэлтгэх үүднээс Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн, Төсвийн, Эдийн засгийн байнгын хороодыг ирэх долоо хоногт хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь буюу 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл ээлжит бус чуулганы тов тодорсонтой холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх зарим асуудлаарх саналыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр /2019.03.07/ хүргүүлсэн. Энэ тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл ( 0 )