“Петро Матад”-ын хайгуулын XX талбайн өрөмдлөг албан ёсоор эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петро Матад” компани бүртгэлтэй хайгуулын талбайд өрөмдлөгийн ажлаа эхлүүлэхээр болжээ. Тамсагийн талд орших хайгуулын XX талбайгаас өрөмдлөгийн ажил эхлэх юм байна. Харин бусад талбайд энэ оны хоёрдугаар улиралд багтан хайгуулын ажлаа эхлүүлэх юм байна.

Тус компанийн олж тогтоосноор хайгуулын XIX талбайн нөөц 25 сая баррель гэж гарсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад байгаа юм. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар “Петро Матад” компаниас гаргасан өрөмдлөг хийх төлөвлөгөөг албан ёсоор баталсан байна. Ингэснээр компанийн цаашдын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. “Петро Матад” компани өнгөрсөн онд хайгуулын XX талбайд өрөмдлөгийн ажил эхлүүлэхээ албан ёсоор зарлаж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top