Женнифер Лопез 50 насандаа гэрлэх санал авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 13

Өдгөө 50 настай дуучин Женнифер Лопез залуу бүсгүйчүүдээс ч илүү зоригтой хувцаслалтыг сонгодог. Үргэлж олны анхаарлын төвд байдаг тэрбээр 2017 оны гуравдугаар сараас бейсболчин Алекс Родригестой үерхэж байгаа билээ. Тэгвэл Алекс түүнд гэрлэх санал тавьжээ. 43 настай бейсболчин далайн эрэгт романтик байдлаар Жэй Лод эхнэр нь болох саналыг тавьсан байна. Тэдний зураг цахимд жинхэнэ “од” болж байгаа юм.

Дуучин бүсгүйг анх болзоонд урихдаа тун чиг сандарч байснаа ярьдаг Алекс Родригес Жей Лотой 14 жилийн турш танилууд явжээ. Тэрбээр дуучин бүсгүйг болзоонд урьж зүрхэлдэггүй байсан бол анхны алхмыг Женнифер Лопез өөрөө хийсэн байна. Алекстай тааралдаад түрүүлж мэндлэн, яриа үүсгэх боломж олгосон талаараа Жэй Ло ярьсан байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 (202.179.26.67)  2025 оны 03 сарын 13

Saikhan busguig hajuudaa bailgah ndee. Zayanii hosuud gemeer saikhan hosuud bn.

1  |  0
Top