Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Төрийн ордонд яг одоо "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэх, санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг уг хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил удирдан явуулж байгаа юм. Харин хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар болон бусад хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )