Загварын түүхэнд тамгалагдаж үлдсэн 10 улаан даашинз

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Улаан өнгө нь эрч хүч, хүсэл тачаалыг бадраасан гайхалтай өнгө. Тэгвэл загварын түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн 10 улаан даашинзны талаар мэдээлэл хүргэе. Уг даашинзуудыг хэн хэн өмссөн бол?

Супермодель Синди Кроуфорд “Versace”-гийн улаан даашинзтай 1991 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд ирсэн. Тухайн үед найз залуу нь байсан жүжигчин Ричард Гирт хөтлүүлсэн Синди гялалзаж байв.

“Хөөрхөн хүүхэн” кинон дээр Жулиа Робертсын өмссөн энэ даашинз загварын түүх болж үлдсэн.

Супермодель Наталья Водянова сангийнхаа бүх арга хэмжээнд улаан даашинз өмсдөг. Харин энэ даашинз нь мода болон үлджээ.

АНУ-ын Тэргүүн хатагтай агсан Жаклин Кеннедигийн тухай хийсэн кинонд жүжигчин Натали Портманы өмссөн улаан хослол түүх болж үлдсэн.

“Оскар”-ын түүхэнд үлдсэн алдартай улаан даашинзнуудын нэгийг Николь Кидман 2007 онд өмссөн байдаг.

Дээдсийн хүрээллийнхний загварын чиг хандлагыг тодохойлдог Кэйт Миддлтоны тансаг хувцаслалтуудын нэг нь энэ улаан даашинз. “Preen by Thornton Bregazzi” брэнд Их Британийн ханхүүгийн эхнэрт үүнийг урлаж өгчээ.

Шэрон Стоун 2013 онд Каннийн кино наадамд энэхүү улаан даашинзыг өмсч, эрчүүдийн харцыг булаасан.

Алдарт Мэрилин Монрогийн өмссөн улаан даашинз мэдээж загварын түүхэнд тамгалагдсан.

Эротик киноны од Дакота Жонсон хамтран тоглосон Жэйми Дорнаны хамт гал улаан даашинзтай гарч ирэх дуртай.

Тэгвэл одоо авангард. 2009 онд Леди Гага “MTV Video Music Awards”-ын Шилдэг шинэ уран бүтээлч шагналыг гардахдаа өмссөн даашинз шуугиан тарьж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top