Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өөрийн нам нэгтнүүдээс /Консерватив нам/ дэмжлэг авахын тулд хугацаанаасаа өмнө огцрох шаардлагатай тулгараад байна гэж The Daily Telegraph сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Британийн парламент Мэйн ЕХ-той зөвшилцсөн хэлэлцээрийг хоёр дахь удаа няцаасны дараа түүний улс төрийн карьер төгсч буй нь дохио. Мэйн танхимын хоёрхон гишүүн түүнийг дэмжиж байгаа юм.
Засгийн газрын танхимын гишүүд Тереза Мэйг зургадугаар сар эсвэл бүр тав дугаар сард албан тушаалаа өгөхийг хүсч байгаа юм. Ингэснээр, ирэх тавдугаар сард болох Европын парламентын сонгуулийн дараа Мэйн дараа гарч ирэх шинэ ерөнхий сайд ЕХ-той хэлэлцээрийн шинэ үеийг эхлүүлэх боломжтой болох гэнэ.
Үүнээс өмнө Тереза Мэй 2020 онд Их Британид болох парламентын сонгуулийн үеэр намаа тэргүүлэхгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.
Энэ сарын 14-нд болсон санал хураалтаар Нийтийн танхимын гишүүдийн олонх Брексит буюу Их Британи ЕХ-ноос гарах хугацааг хойшлуулахын төлөө саналаа өгсөн юм. Хэрэв Нийтийн танхим энэ сарын 30 гэхэд Мэйн ЕХ-той тохиролцсон хэлэлцээрийг дэмжвэл, Британийн засгийн газар ЕХ-нд Брекситийн хугацааг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгах хүсэлт тавих ёстой юм.
Сэтгэгдэл ( 0 )