АН: Татварын багц хуулийг улстөржүүлэх шаардлагагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2019.03.18/ хуралдлаа. Хуралдааны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх татварын багц хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлээд улстөржүүлэхгүй байхыг эрх баригч намынхнаас хүслээ.

талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Татварын багц хуулийн улстөржүүлэх гэхээсээ илүүтэй нийгэмд хэрэгтэй талаас нь хэлэлцэх ёстой. Одоо бид урагшаа харж ажиллах цаг нь болсон. Ингэхгүй бол энэ улс орны чинь ирээдүй хүндэрлээ. Парламентын ёс зүй, хариуцлага гэдэг зүйл дээр хамтарч ажиллана. Мөн Ашигт малтмалын тухай хууль маш олон сар гацлаа. Энэ асуудалд эрх баригч намынхан өөрсдөө их бултсан. Эрх баригчид энэ хуулийнхаа асуудлыг нэн даруу нэг талдаа шийдэх хэрэгтэй байна" хэмээн онцоллоо. 

Түүнчлэн АН-ыг УИХ-д бүлэгтэй, бүлэггүй байх асуудалд тэд "Бүлгийн асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ байр сууриндаа хэвээр байна" хэмээн хариуллаа. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудалд "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв. Гэхдээ эрх баригч намынхан өөрчлөлт оруулах нь эргэлзээ төрүүлж байна. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол ард түмний хэлэлцүүлгийг заавал хийх ёстой. Өөрөөр хэлбэл, ард нийтийн санал асуулга явуулж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юм" гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
4(103.212.116.245) 2019 оны 03 сарын 19

З.НАРАНТУЯА авгай овоо юм байх гэсэн чинь С.ЭРДЭНЭ Д.ЭРДЭНЭБАТ 2 - ын баривч байжээ

0  |  0
ард иргэд(202.9.43.115) 2019 оны 03 сарын 18

ЁЛ ХАЛЗАНГИЙН БАЙЖ БАЙГААГ ХАРААЧ НЭГЛ ЮМ ГОРЬДСОН ХҮҮХЭД ШИГ ХУЛГАЙ ХИЙХ ЮУ БАЙНА ГЭЭЛ СУУЖ БАЙГААМ УУ????

0  |  0
МАНАН(202.179.27.182) 2019 оны 03 сарын 18

ЭРДЭНЭ ОДОНТУЯАТАЙГАА ЭРДЭНЭБАТ НАРАНТУЯАТАЙГАА ОДОО МОНГОЛЧУУДЫГ МЭХЭЛЖ ЧАДАХ УУ?

0  |  0
Top