Apple компани Өвөр Монголд дата төв байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Америкийн технологийн аварга загас Apple компани Өвөр Монголын Улаанцав хошуунд дата төв байгуулахаар болжээ. Умард Хятадад байгуулагдаж буй хамгийн анхны дата төв ирэх 2020 онд албан ёсоор ашиглалтад орох юм. Ингэснээр Хятад дахь хэрэглэгчийн дуудлага болон текстэн мессежийн дата бааз, үүлэн технологийн мэдээллийг хадгалах боломжтой юм байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд iPhone ухаалаг гар утас хэрэглэгчдийн үйлчилгээ саатах зэрэг алдаа гарч байснаас шалтгаалан ийнхүү дата төв барьж буй ажээ. Улаанцав дахь дата төв нь Улаанцавын аж үйлдвэрийн паркийн 13 км газар нутгийг хамран орших бөгөөд Хуавей, Алибаба гэх томоохон компанийн дата төв мөн энэ газар байрладаг юм.

Хятадын өмнөд хэсэгт орших Гуйжоу мужид тус компани дата төв барихаар болж барилгын ажил нь өнгөрсөн оны тавдугаар сард эхэлсэн юм. Ирэх таван жилийн хугацаанд БНХАУ-ын төв хэсэгт дахин нэг дата төв барихаар БНХАУ-ын Засаг захиргаатай хэлэлцэж байгаа ч чухам хаана барих нь одоогоор тодорхой болоогүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top