“Мисс Москва” тэмцээний ялагчаас титмийг нь хурааж авчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

“Мисс Москва” тэмцээний зохион байгуулагчид 24 настай модель Алеся Семеренкогоос ялагчийн титмийг нь хурааж авчээ. Бүсгүйг байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй гэж мэдэгдсэн байна. Ялагчийн титмийг нь дэд мисс Ксения Паленовад шилжүүлж өгчээ.

“Мисс Москва” тэмцээний түүхэнд өмнө нь ийм явдал болж байгаагүй аж. Зохион байгуулагч нар “Алеся Семеренко ялагч болсныхоо дараа оролцох ёстой арга хэмжээнүүдэд ирээгүй, бидэнтэй ямар ч холбоо барилгүй таг болсон” гэж мэдэгдсэн байна.

Алеся уг нь модель бүсгүйчүүдийн толгой хоосон байдаг гэх яриаг бут цохисон ухаалаг ялагч байжээ. Бүсгүй эрдэм мэдлэг, ухаалаг байдал, өмнөө тавьсан зорилгоороо олноос эрс ялгарч байжээ.

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top